Шадивлан зуслангийн авто замыг өнөө шөнөөс эхлэн зургаан хоног хаана

Шадивлан зуслангийн авто замыг өнөө шөнөөс эхлэн зургаан хоног хаана

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Засварын хүрээнд өнөө шөнө буюу тавдугаар сарын 21-ний 01:00 цагт Дөт хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх хоёр километр урт авто замыг хааж, авто замын зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтын ажил хийнэ гэж нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ. Харин маргааш орой Энхтайвны өргөн чөлөөнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хаана. Тодруулбал Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана. Үргэлжлүүлэн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж, асфальт бетон хучилтын ажил хийхээр болжээ.