БНХАУ-ын иргэнийг Хөшигийн хөндийд буудаж хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ

БНХАУ-ын иргэнийг Хөшигийн хөндийд буудаж хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ

БНХАУ-ын иргэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-05-нд /2024.12.04-2014.12.05/ шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.