Өнөөдөр Чингисийн талбайд “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” өдөрлөг эхэлж байна.
Таны хүүхэд амьдралын чухал шийдвэр болох мэргэжлээ сонгох, хаана суралцахаа шийдэх гэж байгаа бол тус өдөрлөгт ирж мэдээлэл авч, өөрийн хүсэл сонирхлоо оношлуулж, ямар мэргэжил сонговол илүү тохиромжтойг мэдэх боломжтой аж. Мөн өдөрлөгт ирснээр улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төв, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөртэй танилцах аж. Тус арга хэмжээ 21-нийг хүртэл Төв талбайд үргэлжилнэ. Боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн хүрээнд “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина.