"Огцрох амархан" жагсаалд номын компаниуд нэгдэж "Номтой жагсаал" болон үргэлжилж байна

"Огцрох амархан" жагсаалд номын компаниуд нэгдэж "Номтой жагсаал" болон үргэлжилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм даяар шүүмжлэл дагуулаад байна.

Иймд зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, мөн хүүхдийнхээ тансаг хэрэглээнд тайлбар өгөх, орлогоо нотлохыг шаардаж жагсаж байгаа юм. Өнөөдөр /2025.05.17/ Сүхбаатарын талбайд "Номын баяр" болж байгаа бөгөөд "Огцрох амархан" жагсаалд хэвлэлийн газрууд нэгдэж, "Номтой жагсаал" болон үргэлжилж байна. Өнөөдөр иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.