Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд жюү жицүгийн “Гранд слам” тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр тавдугаар сарын 16-ны өдөр “Mubadala Jiu Jitsu Arena”-д болсон “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн цэнхэр бүсний 62 кг-ын жинд барилдсан “Шинэсэгэ ХХК”, “JUMP Mongolia академи”-ийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг аваргын алтан медаль хүртлээ.
Медаль хүртсэн тамирчид:
Б.Наранхишиг алтан медаль Монгол.
Anna Komolova мөнгөн медаль ОХУ.
Noe Botha хүрэл медаль Өмнөд Африк.