ОХУ-ын Батлан хамгаалах яам өнөөдөр /2025.05.08/ мэдэгдэл хийж, маргааш /2025.05.09/ болох Ялалтын баярыг тохиолдуулан Украинд явагдаж буй цэргийн ажиллагаанд түр гал зогсоох шийдвэрийг гаргасан тухайгаа мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нь тавдугаар сарын 8-ны 00:00 цагаас тавдугаар сарын 10-ны 00:00 цаг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэ хугацаанд оролцогч талуудыг гал зогсоох нөхцөлийг хүндэтгэхийг уриалжээ. Оросын талын тайлбарласнаар, энэхүү түр гал зогсоох шийдвэр нь “Ялалтын баярын өдрийг иргэд тайван, аюулгүй өнгөрүүлэх боломж олгох зорилготой” хэмээн онцолжээ.
Харин Украины тал уг мэдэгдлийг хараахан албан ёсоор хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Зарим ажиглагчид энэ үйлдлийг Оросын зүгээс олон улсын шүүмжлэлийг зөөлрүүлэх, эсвэл стратегийн зохицуулалт хийх зорилготой байж болзошгүй хэмээн дүгнэж байна. Иймд хоёр тал энэхүү түр гал зогсоолтыг хэрхэн мөрдөх, түүний цаашдын үр дүн ямар байх нь олон улсын анхаарлын төвд байна.
Эх сурвалж: BBC