Б.Батцэцэг: ХЗДХ-ийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхбаярыг томилохгүй

Б.Батцэцэг: ХЗДХ-ийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхбаярыг томилохгүй

Цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрбээр “Хууль зүйн сайдын албан тушаалыг дараагийн сайд томилогдох хүртэл аль нэг сайд түр орлон гүйцэтгэнэ. Одоогоор шийдвэр тодорхойгүй байна. Б.Энхбаярыг Хууль зүйн сайдын түр орлон гүйцэтгэгчээр томилохгүй” гэлээ.

Сануулахад,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.7-д Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно хэмээн заажээ.