Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монголд авчирчээ. Тэдний 16 нь БНСУ-аас баривчлагдан иржээ.
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж байна. Одоогоор дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.