Улсын эмнэлгүүдэд хэрэглэдэг фентанил 50 мкг/мл тарилгын уусмалын нөөцийн хуваарилалтыг хийж, зохицуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тус яамны мэдээлснээр, фентанил 50 мкг/мл тарилгын уусмалыг 2023 оны долдугаар сараас хойш үндэсний үйлдвэрлэгчээс Ерөнхий гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байгаа аж.
Харин 2026 оны наймдугаар сарын 20-ноос түүхий эдийн нөөц багассантай холбоотойгоор тус эмийн хангамжид хомсдол үүсэх эрсдэл бий болсон байна.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас үйлдвэрлэгчид шаардлага хүргүүлж, шаардлагатай зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан байна. Үүний үр дүнд одоогоор фентанил эмийн нийлүүлэлт тасалдаагүй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын эмийн хангамжийг хэвийн үргэлжлүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байгаа гэв.
