Б.Пүрэвдагва: Нэгэнт гэрээ байгуулсан учир "Туулын хурдны зам"-ын трассыг өөрчилж хотын түгжрэлд үр нөлөө үзүүлэх зам болгоно

Б.Пүрэвдагва: Нэгэнт гэрээ байгуулсан учир "Туулын хурдны зам"-ын трассыг өөрчилж хотын түгжрэлд үр нөлөө үзүүлэх зам болгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл болон Туулын хурдны замын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Миний хувьд ажлаа авснаасаа хойш өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч, 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ жил 446 цэг дээр жигд байдлаар түлш түгээлт хийхээр ажиллаж байгаа. Мөн түлшний жин 25 кг-даа хүрэхгүй байна гэсэн гомдол санал байсан учраас энэ жил 25 кг-д хатуу бариулахаар ажиллаж байна. Энэ өвөл 5 мянган айл хийн зууханд шилжсэн байгаа. Дамбадаржаа дулааны цахилгааны станц гүйцэтгэлийн ажил 70 хувьтай явж байна. Энэ оны арванхоёрдугаар сараас эхлээд туршилт, тохируулгаа хийгээд 2027 оноос 70 мВт-ын цахилгааны эх үүсгэврийг нэмэх боломжтой байна. Мөн 1300 орчим нийтийн тээвэр энэ өвөл явахаар бэлэн болсон. Нийтийн тээврийн 9 хоногийн түлшний нөөц бүрдүүлээд байна. Туулын хурдны зам дээр 500 тэрбум төгрөг шилжүүлсэн байсан. Хуулийн байгууллагууд дээр хяналт, шалгалт мэдүүлгүүд үргэлжилж байна. Бид нэгэнт гэрээ байгуулчихсан юм чинь Туулын хурдны замын трассыг өөрчилж хотын түгжрэлд үр нөлөө үзүүлэх зам болгоё гэсэн байр суурьтай байна. Гэтэл хуулийн байгууллагын шалгалт дуусаагүй байгаагүй учраас тус ажлыг эхлүүлж чадахгүй байна” гэлээ