О.Цогтгэрэл: Надад болон "ТЭСО групп"-д хувийн цэцэрлэг байхгүй. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлээрэй

О.Цогтгэрэл: Надад болон "ТЭСО групп"-д хувийн цэцэрлэг байхгүй. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлээрэй

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “О.Цогтгэрэлийн хамаарал бүхий буюу "ТЭСО групп"-ийн хоёр цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг” гэх ярилцлагыг өнөөдөр хэвлэлүүдэд өгсөн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

Тэрбээр, “Тодорхой хэлэхэд О.Цогтгэрэл болон "ТЭСО групп"-д хувийн цэцэрлэг байхгүй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас санхүүжилт авдаггүй гэсэн үг. Боловсролын сайд Л.Энх-Амгалан юу ярьсныг ойлгохгүй байна. "ТЭСО" групп улсын цэцэрлэгт үнэ төлбөргүй байр худалдан өгч, ашиглуулсан. Үүний дараа тус цэцэрлэг татан буугдаад үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотой Хан-Уул дүүргийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч тус цэцэрлэг улсын цэцэрлэг учраас багш, ажилчдын цалинг улсаас тавьдаг. "ТЭСО групп" тус цэцэрлэгийг 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж улсад ашиглуулж байгаа. Ном ёсондоо бол "ТЭСО групп" харин ч улсаас ашиглалтын төлбөр авах ёстой гэсэн үг. Үүнийг явуургүй улс төрдөө ашиглаж байгаа нь авлигачдын үйл ажиллагаа. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлдэг газар нь үзүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.