Шинэ пап ламыг сонгох кардиналуудын хурал өнөөдөр эхэлжээ

Шинэ пап ламыг сонгох кардиналуудын хурал өнөөдөр эхэлжээ

Пап ламыг сонгох кардиналуудын хурал өнөөдөр /2025.05.07/ эхэлсэн бөгөөд анхны санал хураалтаар шинэ пап сонгогдох магадлал тун бага гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр дүрэм журмаараа анхны санал хураалтаар пап сонгохыг хориглодоггүй ч сүүлийн хэдэн зуун жилийн турш ийм тохиолдол гараагүй аж.

Пап ламын сонгуульд гуравны хоёрын саналаар ялалт байгуулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь олон кардиналын дэмжлэгийг олж авахуйц нэр дэвшигчид анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг илтгэдэг байна. 

Хэрэв өнөөдрийн санал хураалтаар шинэ пап тодрохгүй бол кардиналууд оройн зоог барихаар Ватиканд байрлах "Casa Santa Marta" зочид буудал руу буцна. Хамгийн сонирхолтой нь яг тэр үед буюу санал хураалтын гадна талд, хоолны үеэр, хажуугийн уулзалтууд дээр дэмжлэгийн тухай бодит яриа хэлэлцүүлгүүд өрнөдөг байна. Шинэ пап хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч, өнөөдрийн санал хураалтууд ирэх өдрүүдийн чиг хандлагыг тодорхойлж, аль нэр дэвшигч илүү өргөн дэмжлэг хүлээж болохыг харуулах чухал хуралдаануудын эхлэл болж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC