"Энэтхэг улс 24-36 цагийн дотор Пакистаны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна" гэж Пакистаны тал мэдэгджээ

"Энэтхэг улс 24-36 цагийн дотор Пакистаны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна" гэж Пакистаны тал мэдэгджээ

Өчигдөр /2025.04.30/ өглөө Пакистаны Мэдээллийн сайд А.Тарар мэдэгдэл хийж, "Энэтхэг улс ирэх 24–36 цагийн дотор Пакистаны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа талаар найдвартай тагнуулын мэдээлэл авсан" гэж мэдэгджээ. Тэрээр энэ үйлдлийг “Пахалгамын халдлагын талаар үндэслэлгүй, зохиомол мэдэгдэл”-ээр халхавчилж байна хэмээн буруутгасан байна. 

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй утсаар ярьж, Энэтхэгийг тайван байдал, хүлээцтэй байдлыг хадгалахыг уриалсан бөгөөд Пахалгамын халдлагад Пакистан оролцоогүй гэдгээ дахин нотолжээ.

Учир нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди халдлагын хариуцлагыг Пакистанд хүлээлгэж, “террористууд болон тэдний дэмжигчдэд” хариуцлага хүлээлгэхээ амласан юм.

Иймд олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ, НҮБ, Их Британи, Хятад зэрэг орнууд Энэтхэг, Пакистаныг тайван байдлаа хадгалахыг уриалж байгаа юм. Энэтхэг, Пакистан хоёр улс цөмийн зэвсэгтэй бөгөөд одоогийн нөхцөл байдал нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC