Ирэх сарын 5 /2025.05.05/-наас эхлэн Skype үйлчилгээг бүрэн зогсоох буйгаа Майкрософт компаниас албан ёсоор зарласан байна. Энэ шийдвэр нь хэрэглэгчдийг илүү орчин үеийн, олон үйлдэлт Microsoft Teams платформ руу шилжүүлэх зорилготой бөгөөд хэрэглэгчид Skype-ийн одоогийн бүртгэл, чат, холбоо барих жагсаалтаа Teams руу автоматаар шилжүүлэх боломжтой ажээ .
Skype нь 2003 онд анх иргэдийн хэрэглээнд нэвтэрч, интернэтээр дамжуулан дуудлага хийх, видео хурал зохион байгуулах боломжийг олгосон анхны платформуудын нэг юм. Харин 2011 онд Майкрософт компани Skype-ийг 8.5 тэрбум ам.доллараар худалдан авч, өөрийн системд нэгтгэсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Zoom, Google Meet зэрэг өрсөлдөгч платформуудын өсөлт, мөн Майкрософтын өөрийн бүтээгдэхүүн болох Teams-ийн хөгжүүлэлт нь Skype-ийн хэрэглээг бууруулсан юм.
Иймд Майкрософт хэрэглэгчдэдээ илүү өргөн боломж бүхий, нэгтгэсэн харилцаа холбооны шийдэл санал болгохын тулд Skype-ийг зогсоох шийдвэр гаргасан байна.
Microsoft Teams-ийн үнэгүй хувилбар нь 20 хүртэлх оролцогчтой 60 минутын бүлгийн дуудлага хийх, 5GB хүртэлх файлын хадгалалт зэрэг боломжуудыг санал болгож байгаа аж. Харин ээмэлт функцууд хэрэгтэй хэрэглэгчид төлбөртэй хувилбаруудыг сонгох боломжтой гэнэ. Хэрэв хүмүүс Skype-ийг үргэлжлүүлэн ашиглахыг хүсэж байвал ирэх сарын 5-ны өдрийг хүртэл боломжтой бөгөөд энэ хугацаанд Microsoft Teams руу шилжих эсвэл Skype дахь мэдээллээ татаж авахыг зөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: NEXTA
As of May 5, Skype will officially shut down forever. Microsoft announced that it will discontinue the app and bring its story to a complete end. pic.twitter.com/XXJWdLxQv1
— NEXTA (@nexta_tv) April 30, 2025