АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Украин, ОХУ-ын хооронд энхийн хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулах шаардлагатай бөгөөд хэрэв хэлэлцээ урагшлахгүй бол Вашингтон энэхүү үйл явцаас гарч магадгүй гэдгийг дахин анхааруулжээ.
Тодруулбал, Марко Рубио мэдэгдэлдээ, “Энэ долоо хоног маш чухал байх болно. Бид ойрын хэдхэн өдрийн дотор Украины энхийн үйл явцад АНУ үргэлжлүүлэн оролцох эсэх талаар эцсийн шийдвэрээ гаргана” гэж онцлон тэмдэглэжээ. Тэрээр АНУ-ын зүгээс Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжих байр сууриа дахин илэрхийлсэн ч, хэлэлцээ зогсонги байдалд орвол Вашингтон үргэлжлүүлэн оролцох үндэслэлгүй гэж үзэх болно гэдгийг тодотгосон байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров байр сууриа илэрхийлж, хэлэлцээрийг хэт яаравчилж буй явдал нь урт хугацааны үр дүнд хүрэхэд саад болж буйг онцлон анхааруулжээ. С.Лавровын мэдэгдэлд, “Энхийн үйл явцад яаралтай үр дүнд хүрэх гэсэн оролдлого нь үндсэн асуудлыг үл тоомсорлож, бодит амжилтад саад болж байна” гэж дурджээ.
Эх сурвалж: BBC