ВИДЕО: Пап лам Францисын шарилыг Гэгээн Петрийн талбайд албан ёсоор хүргэжээ

ВИДЕО: Пап лам Францисын шарилыг Гэгээн Петрийн талбайд албан ёсоор хүргэжээ

Өнөөдөр /2025.04.26/ Ватиканд Пап лам Францисын шарилыг Гэгээн Петрийн талбайд албан ёсоор хүргэж иржээ. Энэхүү үйл явдал дэлхийн Католик шашныг төлөөлсөн хамгийн том эмгэнэлийн ёслолын нэг болоод байна. Пап лам Францисын шарилыг Ватиканы хамгаалалтын албаныхны өндөр хамгаалалтад хүргэж, Гэгээн Петрийн сүмийн өмнөх талбайд байрлуулсан бөгөөд олон сая католик шашины сүсэгтнүүд, дэлхийн төрийн өндөр дээд төлөөлөгчид болон олон улсын хэвлэл мэдээллийнхэн энэхүү ёслолд оролцож байна. Сонирхуулахад,  2023 оны есдүгээр сард Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манайд төрийн айлчлал хийсэн юм.  

ВИДЕО: