Өнөөдөр /2025.04.23/ Лондон хотноо Украин, Их Британи, Европын холбоо болон АНУ-ын төлөөлөгчид Украины дайныг зогсоох, гал зогсоох хувилбарууд болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын энх тайвны төлөвлөгөөний талаар хэлэлцэх уулзалт болж байна.
Энэ удаагийн уулзалтад Их Британи, Европын холбоо, АНУ, Украин зэрэг гадаад хэргийн сайд нар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд оролцож байгаа бөгөөд АНУ-ын тусгай элч, генерал Кит Келлогг ерөнхийлөгч Д.Трампын энх тайвны төлөвлөгөөг танилцуулах үүрэг хүлээжээ.
Олон улсын зарим хэвлэлд мэдээлснээр, "АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын санал нь Украины нутаг дэвсгэрийн зарим хэсгийг Оросын эзлэн түрэмгийлэлд хүлээн зөвшөөрөх, Крымийн хойгийг Оросынх гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх зэрэг агуулгатай байгаа аж. Харин Украин улсын Ерөнхийлөгч В.Зеленский энэ саналыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй" гэдгээ илэрхийлжээ.
Сонирхуулахад, Украины тал гал зогсоох талаар ярилцахад бэлэн байгаа ч Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. АНУ-ын тал Украины НАТО-д элсэхгүй байх нөхцөлтэйгөөр "итгэмжлэлтэй хүч" байгуулах санал гаргасан ч энэ нь Украины хувьд хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters