Э.Макс "АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засагт зарцуулах цагаа эрс багасгаж, өөрийн компанийн ажилдаа эргэн орно" гэжээ

Э.Макс "АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засагт зарцуулах цагаа эрс багасгаж, өөрийн компанийн ажилдаа эргэн орно" гэжээ

Элон Маск ирэх сар /2025.05/-аас эхлэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны "Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс"-т зарцуулах цаг хугацаагаа эрс багасгаж, өөрийн компаниудаа удирдах ажилдаа эргэн орохоор шийдвэрлэсэн байна.

Тэрбээр энэхүү шийдвэрээ Теслагийн 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангийн дараа зарласан бөгөөд компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар буураад байгаа юм.

Элон Маскын удирдаж буй "Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс" нь АНУ-ын төрийн байгууллагуудыг хэмнэлттэй болгох зорилготой бөгөөд үүний хүрээнд олон агентлагуудыг татан буулгах, ажилтнуудын тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Маск өөрөө USAID агентлагийг татан буулгах төлөвлөгөөг танилцуулж байсан бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг татсан. Харин Теслагийн 2025 оны эхний улирлын тайлангаас харахад, компанийн орлого 19.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурсан байна.

Цэвэр орлого нь 409 сая ам.доллар болж, 71 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болжээ.

Э.Маск үүнийг эдийн засгийн тодорхой бус байдал болон зах зээлийн өрсөлдөөнөөс үүдэлтэй хямрал гэж тайлбарласан ч, зарим шинжээчид түүний төрийн албанд оролцсон нь Теслагийн брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж: BBC