Ватикан улс өнөөдөр /2025.04.22/ Пап Францисыг оршуулсан анхны албан ёсны гэрэл зургийг нийтэлжээ. Эдгээр зураг нь түүний нас баралт батлагдсан өдрөөс хойшхи ёслолын үйл явцыг гэрчлэх бөгөөд дэлхийн католик шашинтуудад түүний амьдрал, үйл ажиллагааг хүндэтгэх боломжийг олгож байгаа аж.
Харин Пап Францисын оршуулах ёслол энэ сарын 26 /2025.04.26/-нд Ромын Сент-Петрийн талбайд болох. Ёслолын дараа түүний цогцосыг Сент-Петрийн сүмд байрлуулж, дараа нь Сент-Мариа Мажоре сүмд оршуулах ёслолыг түүний хүсэл ёсоор зохион байгуулахаар болжээ. Энэ нь түүний амьдралын туршид Салус Попули Романи иконтой гүн холбоотой байсантай холбоотой юм. Тэрбээр энэ иконтой олон удаа залбирч байсан бөгөөд энэ сүмийг өөрийн оршуулгын газар болгон сонгосон нь түүний хувьд ихээхэн утга учиртай аж.
Тэгвэл Пап Францисыг оршуулах ёслолд дэлхийн олон орны удирдагчид Ромд ирж, оролцохоор төлөвлөөд байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милей зэрэг хүмүүс багтаж байна.
Эх сурвалж: AP News