Энэ сарын 4-нд болсон “Good Night and Good Luck” жүжгийн нээлтийн үеэр дуучин, жүжигчин Женнифер Лопес гоо сайхны шинэ чиг хандлагыг танилцуулжээ. Тэрээр Саид Кобейси /Saiid Kobeisy/ брэндийн хар хилэн даашинз, цагаан тафта материалтай нөмрөг өмсөж, Ван Клиеф & Арпелс /Van Cleef & Arpels/, Бушерон /Boucheron. зэрэг алдартай брэндийн үнэт эдлэлээр гоёсон байжээ.
Женнифер Лопесийн гоо сайхны төрхийг нүдний будалт, гялалзсан нүцгэн өнгийн уруулын будаг, зөөлөн долгионтой үс засалт бүрдүүлсэн бөгөөд хамгийн их анхаарал татсан нь түүний "хумсны будалт" байжээ. Алдарт хумсны артист Элле Герстейн /Elle Gerstein/ түүний хумсыг микро Франц будалтаар чимэглэсэн нь энэ аж. Энэхүү будалт нь хумсны үзүүрт маш нарийн цагаан шугамтай, байгалийн ягаан өнгийн суурьтай бөгөөд зун цагийн гоо сайхны шинэ чиг хандлагыг тодорхойлсон аж. Женнифер Лопес өмнө нь Франц хумсны будалтыг олон янзаар туршиж байсан ч энэ удаагийн микро Франц будалт нь түүний гоо сайхны сонголтод шинэлэг, дэгжин өнгө аяс нэмсэн байна.
Эх сурвалж: Glamour.com