Америкийн хотуудад олон тооны либерал үзэлтнүүд нэгдэн ерөнхийлөгч Д.Трампын бодлогыг эсэргүүцэн жагсаж эхлээд байна. Энэ нь Д.Трампыг албан тушаалдаа орсноос хойш АНУ-д болж хамгийн том эсэргүүцлийн жагсаал юм.
ВИДЕО:
MASSIVE Anti-Trump uprising in NYC!! #HandsOff pic.twitter.com/Gb91kaPTKr
— Our Revolution (@OurRevolution) April 5, 2025
Уг жагсаалыг зохион байгуулагчид АНУ-ын 50 муж даяар 1200 байршилд жагсаал хийхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр /2025.04.05/ Бостон, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес, Вашингтон хотуудад олон хүн цугларч, Д.Трампын бодлогыг эсэргүүцсэн байна.
Харин энэхүү жагсаалын үеэр Д.Трамп ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ оролцоогүй бөгөөд Mar-a-Lago-д гольф тоглож, өнөөдөр /2025.04.06/ үргэлжлүүлэн тоглохоор төлөвлөж байгаа аж.
Мөн АНУ-ын Цагаачлалын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Том Хоуман "Fox News"-т өгсөн ярилцлагадаа жагсаагчдыг “хүссэнээрээ хоосон байшингийн өмнө эсэргүүцлээ илэрхийлж болно, гэхдээ жагсаал, цуглаан юуг ч өөрчлөхгүй” гэж үл тоомсорлосон мэдээлэл өгсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Fox News