ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины цуваанд явдаг “Аурус” лимузин дэлбэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан боловч, энэ талаар Оросын албан ёсны эх сурвалжууд тус мэдээллийг баталгаажуулаагүй байна. Тодруулбал, оросын засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон улсын томоохон мэдээллийн агентлагууд ийм үйл явдал болсон талаар мэдээлээгүй байна.
Энэ талаар зарим эх сурвалжуудын мэдээлснээр, "В.Путины цуваанд явдаг “Аурус” лимузин дэлбэрсэн" гэх бөгөөд харин дэлбэрэлт болсон шалтгаан, үйл явдал болсон газар болон цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм. Сонирхуулахад, В.Путин 2018 оноос хойш Оросын дотооддоо үйлдвэрлэсэн “Аурус Сенат” загварын хуягт лимузин хэрэглэж байгаа юм. Энэхүү автомашин нь хэт өндөр хамгаалалттай, дэлбэрэлтэд тэсвэртэй, тусгай технологиор тоноглогдсон гэдгээрээ онцлогтой. Харин одоогоор Кремлийн зүгээс "В.Путины цуваанд явдаг “Аурус” лимузин дэлбэрсэн" гэх мэдээлэлд хариу өгөөгүй бөгөөд хэрэв ийм явдал болсон бол Оросын засгийн газар албан ёсны тайлбар хийх магадлал өндөр юм.
ВИДЕО:
Москвагийн төвд Aurus Senat лимузин дэлбэрчээ,- оросын хэвлэл
— Tuul (@tuul1234) March 30, 2025
Кремлийн санхүүгийн албаны хүн байсан гэх мэдээ байна.
Кремлийн томчуудын машинуудын нэг гэнээ 🤔 pic.twitter.com/yNbv0q7SkX