БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 19-23-нд болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан болж өндөрлөлөө.
Тодруулбал уг хуралдааны үеэр худалдааны эргэлтийг нэмэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэн Вьетнамаас цагаан будаа импортолж, манай улсаас хонь, ямааны мах экспортлохоор тохиролцжээ. Мөн Вьетнам Улсад мах экспортлох тухай санамж бичигт хоёр орны салбарын холбогдох бизнес эрхлэгчид гарын үсэг зурсан байна. Түүнчлэн энэ үеэр Ханой хотноо зохион байгуулсан олон улсын хөдөө аж ахуйн “Aгро Вьет-2024” үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрын болон 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоныг ХХААХҮЯ мэдээллээ.