"Нийтийн тээврийн автобус дугуйндаа стандарт бус тоноглол хийж, хөдөлгөөнд оролцож байна" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тэгвэл энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас, "2-131 дугаартай жолооч дур мэдэн автобусны дугуйнд стандарт бус бэхэлгээ хийсэн тул зөрчлийг яаралтай арилгуулан, жолоочид сануулах арга хэмжээ авч, шагнал, цалинг нь хасах шийдвэр гаргасан" гэж мэдээлжээ.