Нийтийн тээврийн автобусыг дур мэдэн тоноглосон жолоочид арга хэмжээ авч, шагналт цалинг нь хасчээ

Нийтийн тээврийн автобусыг дур мэдэн тоноглосон жолоочид арга хэмжээ авч, шагналт цалинг нь хасчээ

Нийтийн тээврийн автобусны жолооч дугуйгаа дур мэдэж тоноглож, бусдын эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүсээд байсныг Нийтийн тээврийн бодлогын газраас өнөөдөр /2024.11.25/ арга хэмжээ авч, тоноглолыг нь авахуулжээ. 

Тодруулбал, "2-131 дугаартай Yutong автобусны жолооч дур мэдэн автобусны дугуйнд стандарт бус бэхэлгээ хийсэн тул зөрчлийг яаралтай арилгуулж, жолоочид сануулах арга хэмжээ авч, шагнал цалинг хасах" шийдвэр гаргалаа хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.