Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн аж.
Тухайлбал “Зулын 25”-ны өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд энэ өдөр буян айлдаж номд мөргөн аливаа сайн сайхныг бодож өнгөрүүлэх ёстой юм. Тэгвэл Сумьяа гараг, харагчин могой өдөр буюу өнөөдөр морин цаг дор Гандантэгчэнлин хийдэд Монголын Бурханы Шашны тэргүүн Оройн дээд Очирдара Х Богд Жэвзүндамба хутагт Зулын 25- ны дүйчин өдрийн мэнд хүргэлээ.