“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээн өчигдөр /2024.11.24/-ний өдөр UG Arena-д үргэлжилж, Монголын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай тоглосон билээ. Монголын шигшээ баг Хятадын баг тамирчдыг өөрсдийн талбайд хүлээн авсан ч 90:52-оор хожигдсон.
Тэгвэл тэмцээний үеэр монголын хөгжөөн дэмжигчид хятадын шигшээ багийн тамирчин руу ундааны сав шидсэн бичлэг олон нийтийн шүүмжлэлд өртжээ. Уг тоглолтын өмнө монголын шигшээ багийн тамирчин Б.Билгүүн монголчуудад хандаж, "Хятадын шигшээ баг болон багаа дэмжихээр ирсэн хятад иргэдэд хүндэтгэлтэй хандаж соёлтой байх"-ыг уриалсан боловч хөгжөөн дэмжигчдийн зүгээс дээрх бүдүүлэг үйлдлийг гаргасан байна.