Маргааш /2024.11.26/-ны өдөр Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож, бүх нийтээрээ амрана. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүд амардаг. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, маргааш бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүд өөрсдийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Тусгайлсан зохицуулалтын шийдвэр гарахгүй гэсэн байна. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэжээ.