“Болор цом-42” наадам маргааш Улсын Филармонийн их танхимд болно

“Болор цом-42” наадам маргааш Улсын Филармонийн их танхимд болно

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” наадам энэ сарын 26-нд буюу маргааш Улсын Филармонийн их танхимд болох бөгөөд тайзнаас шүлгээ унших найрагчдын нэр тодорчээ.

Тодруулбал тус наадмын урьдчилсан шатанд 201 хүн бүртгүүлж, 198 найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 найрагч тунаж үлдсэн байна. Түүнчлэн  сүүлийн шатанд шалгарсан найрагчдаас маргааш буюу Улс тунхагласны түүхт ойн өдөр 42 дахь удаагийн “Болор цом”-ын эзэн тодрох юм.