Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-ны даваа гарагт тохиож байна.
Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс буян номын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр /2024.11.24/ дэд хамбын айлдвараар дүйчин өдрийн баярыг эхлүүллээ. Улмаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Богд Зонховын олон сургаал номлолын охь шим болсон эрдэм бүхний суурь “Ёндан шүржүрма” хэмээх номыг хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр Батцагаан цогчэн дуганд айлдаж байна.
Харин ёслолын үйл ажиллагаа маргааш 15:00 цагт албан ёсоор эхэлнэ. Дараа нь галын тахилга болох бөгөөд Монгол хэлээр ном хурж, зул өргөх ёслол ч болох юм.
ВИДЕО: