Улс тунхагласан өдрөөр Боловсролын сайд асан Ц.Цогзолмааг Монгол Улсын гавьяат цолоор шагнахаар болжээ

Улс тунхагласан өдрөөр Боловсролын сайд асан Ц.Цогзолмааг Монгол Улсын гавьяат цолоор шагнахаар болжээ

Улс тунхагласны баярыг энэ сарын 26-ны /2024.11.26/ өдөр бүх нийтээр тэмдэглэнэ. Энэ өдөр хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлсан зарим иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр, дээд одон медалийг гардуулах юм. 

Тэгвэл эл өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг Монгол Улсын Гавьяат цолоор шагнах аж.  Ц.Цогзолмаа нь 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан. Мөн өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан.