Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /2024.11.21/ цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, “ZZ4257W324HE1H” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэгт, иргэн Э /50 настай, эрэгтэй/-ийн зүүн талын хөл дарагдсан байсныг ажиллан гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.