Монголд Улсад одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Нийтийн тээвэрт нийт 23 троллейбус явдаг байснаас энэ сард 13 троллейбусны насжилт нь дуусчээ.
Одоо үйлчилгээнд 10 троллейбус үйлчилж байгаа юм байна. Эдгээр троллейбусны насжилт ирэх арванхоёрдугаар сард дуусах ажээ. Тиймээс 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлсэн гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.