“Зууны мэдээ” сонин ОУ-ын итгэлцлийн стандартыг хангасан Монголын анхны хэвлэл босныг албан ёсоор зарлажээ

“Зууны мэдээ” сонин ОУ-ын итгэлцлийн стандартыг хангасан Монголын анхны хэвлэл босныг албан ёсоор зарлажээ

Найдвартай эх сурвалжийг баталгаажуулан, ил тод байдлыг хангаж, хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгохын төлөө “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагаас "Journalism Trust Initiative-JTI" /Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга/-ыг 2018 онд танилцуулсан.

Түүнээс хойш дэлхийн 100 гаруй орны 1700 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаар эгнээгээ тэлсэн, томоохон санаачилга болон өргөжөөд байгаа юм. Монгол Улсын хувьд 2024 оны аравдугаар сард Сэтгүүл зүйн хөгжлийн үүр төвийн дэргэдэх “Mongolian Fact Checking center” нь анхны JTI-аар баталгаажсан байгууллага болсон.

Мөн Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Зууны мэдээ” сонин JTI-ын стандартыг хангасан талаар олон улсын байгууллагаас албан ёсоор зарласан байна. Энэхүү стандартын ач холбогдол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна уншигч, үзэгч хамтран ажилладаг байгууллага, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад аль алинд нь эерэг үр дүн авчрах боломжтой аж.