Энэтхэг Улс Улаанбаатар төмөр замаар дамжуулан Монголоос коксжих нүүрс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ингэхдээ эхний ээлжинд туршилтын тээвэр хийхээр ярьж байгаа аж. Монголын уул уурхайн экспортын бүтээгдэхүүн, тэр дундаа коксжих нүүрсийг төмөр замаар, ОХУ-аар дамжуулан Энэтхэг улс руу хүргэх боломжийн талаар Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ноён Атул Малхари Готсурве, УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков нар өнөөдөр санал солилцлоо.