8760 метрийн өндөр оргилд нэмэлт хүчилтөрөгч болон шерпагийн тусламжгүйгээр авиралт хийж, Монголын рекордыг тогтоох зорилго тээн Л.Пүрэвсүрэн Ц.Өсөхжаргал агсан болон Д.Отгонхүү нар Еверестэд авирсан юм.
Гэвч Л.Пүрэвсүрэн Ц.Өсөхжаргал нар нь оргилдоод буух явцдаа харамсалтайр амиа алдсан. Мөн уг багийг ахалж явсан Д.Отгонхүү авиралтын дундаас биеийн байдал нь муудаж уулнаас буусан байдаг. Тэгвэл Д.Отгонхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эверестийн авиралтаас хойш 6 сарын хугацаа өнгөрчээ. Одоо сэтгэл санаа тогтворжиж бага багаар дээрдэж л байна. Сүүлийн 6 сар орой ундахдаа, өглөө сэрээд зөвхөн Эверестийн авиралт, та хоёр маань л бодогдож байна даа. Удахгүй буцаад ууландаа авирч эхэлнэ ээ" гэжээ.