З.Батбаяр:  Хоёр хүн тутамд нэг нүхэн жорлон байхад  хүүхдүүд өвчлөл их байна гэж ярих эрх бидэнд байхгүй

З.Батбаяр: Хоёр хүн тутамд нэг нүхэн жорлон байхад хүүхдүүд өвчлөл их байна гэж ярих эрх бидэнд байхгүй

“Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулан  өнөөдөр /2024.11.19/ мэдээлэл хийлээ.

Монголын Жорлонгийн Ууган Холбоо-ТББ-ын ерөнхийлөгч Д.Басандорж, “Нүхэн жорлонгийн асуудал гамшгийн хэмжээнд хүрч ус хөрсний асуудал агаарын бохирдлын хэмжээнээс илүү байна. Монголын нормоор тооцоход 5,5 сая шигнэ хаягдал 1.6 тонн өтгөн хаягдал байгаль орчин хөрс рүү хаягдаж байгаа юм. Монголын жорлонгийн холбоо 2023 онд байгуулаад хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд жорлонгийн асуудлыг  шийдэхгүйгээр явбал энэ асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр аюултай байна. Монголын хэмжээнд 916 гаруй мянган өрх байдаг бөгөөд 800 гаруй мянган өрх нь нүхэн жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа юм. Азийн хэмжээнд Монгол улс л нүхэн жорлонгийнхоо асуудлыг шийдэж чадаагүй байгаа бөгөөд Хятад улсын жишээг харахад тэрбум хүн амын нүхэн жорлонгийн асуудлыг шийдэж, наймдах хувьслыг хийчихсэн байна. Хүний ялгадаст 200 гаруй их наяд хориотой вирус байдаг бөгөөд 24 шигулла бактери, 100мянган шимэгч хорхой байдаг. Мөн 1.1.3ийн хоёрт Ариун цэврийн байгууламжийн хэрэглээг бодлогоор дэмжиж нүхэн жорлонгийн тоог хоёр дахин бууруулна гэсэн амлалт байна. Тэгэхээр энэ амлалтаа шийдээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

Усны газрын дарга З.Батбаяр, Гэр хорооллын нүхэн жорлонгоос шалтгаалж хөрсний ус бохирдож цаашлаад гүний ус бохирдож болзошгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна. “Өнөөдөр хүүхдийн эрхийн асуудлыг их ярьдаг тэгвэл гурван мянган сурагчтай сургуульд хэдэн суултуур байна гэдгийг тооцоолж үзсэн болов уу, үр хүүхдүүд маань эрүүл байх уу гэдэг нүхэн жорлонтой шууд хамааралтай асуудал. Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлонтой 17 гаруй мянган худагтай бөгөөд нэг жорлон тойроод 40 жорлон байхад тэр худгаас цэвэр ус уух боломж байна уу гэдэг эргэлзээтэй. Улаанбаатар хотод байгаа жорлонгийн тоог хүндээ хуваавал хоёр хүн тутамд нэг нүхэн жорлон байхад  хүүхдүүд өвчлөл их байна гэж ярих эрхгүй болж байгаа юм” гэлээ.