УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.11.19/ хуралдаж, Ахмад настны тухай хуулийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Ахмадууд тэтгэврийн зээлээс болж гар дээрээ нэг ч төгрөг авахгүй, түлэх түлээгүй, даралтын эмээ авч чадахгүй явж байна" гэсэн бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэнэ. Банкууд хүүлж болох бүх юмаар мөнгө хүүллээ. Одоо болоо юм биш үү. Аав, ээжийнхээ тэтгэврийг барьцаалж машин, хурдан морь аваад уначихдаг "угжны хурга" шиг үе байна" гэж ярилаа.