Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг нь маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иргэдийн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, мишээл, сэлбэ, Баянгол, Баянгол салбараас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.