Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос дээрх асуудалтай холбогдуулан өнөөдөр/2024.11.19/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Энэ үеэр эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав: Хотын дарга өнгөрсөн долоо хоногт автомашины бизнес эрхлэгчдийг гутаан доромжилж, болчимгүй мэдэгдэл хийлээ. Сонгууль дуусаад маргааш нь та нар "май шүү" гээд байгаа юм уу. Нийслэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга, өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн иргэдээ ийм бүдүүлэг үг хэллэгээр доромжилсонд харамсаж байна.
Бид Х.Нямбаатарыг огцруулах гэж гэж акц зохион байгуулаагүй. Харин зүй ёсны шаардлагуудыг холбогдох албан байгууллагад өгч, шийдүүлэхийг оролдож байсан шүү. Тиймээс Х.Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна. Хэрэв үгүй бол бид дээд шатны удирдлагад нь, Ерөнхий сайдад, хууль шүүхийн байгууллагад хандана гэдгийг онцолмоор байна.
Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн яам, НЗДТГ-ын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дараах гурван шаардлагыг тавьж байна.
- Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулах
- Хятадаас ачигдаад ирж буй 37 мянга гаруй машинд улсын дугаар олгох
- Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэж шаардлага тавьсныг цуцлах.