УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.11.19/ хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэх юм байна.
Эдгээрээс онцолбол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлах аж. Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулна гэсэн үг.
Эргэн сануулахад, зураг төсөлгүй барилгын ажил явуулсан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажил хийсэн" гэх асуудлуудын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой"-н баяжуулах үйлдвэрийн 18 обьект, Бортээгийн уурхайн нүүрс боловсруулах үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг зогсоосон байдаг.