Г.Занабазар, Леонардо Да Винчи нарын бүтээлийн хамтарсан үзэсгэлэн дэглэхээр болжээ

Г.Занабазар, Леонардо Да Винчи нарын бүтээлийн хамтарсан үзэсгэлэн дэглэхээр болжээ

Өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Жиованна Пикареттаг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Монгол, Итали хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Шашин соёлын нэрт зүтгэлтэн Г.Занабазар, сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөл Леонардо Да Винчи нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах талаар ярилцав.

Мөн хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах 2022-2025 оны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, Монголын уран бүтээлчдийг Миланы загварын шоунд оролцуулах боломжийг дэмжих талаар санал солилцов. Үүнээс гадна Венецийн Биенналийн Ерөнхийлөгч Пиетранжело Буттафуоког Монгол Улсад хүрэлцэн ирж, дүрслэх урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах талаар хэлэлцлээ.