ФОТО: Галд өртсөн уран зургуудыг анх удаа AR технологиор сэргээн толилуулж байна

ФОТО: Галд өртсөн уран зургуудыг анх удаа AR технологиор сэргээн толилуулж байна

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт 2009 оны тавдугаар сард гал гарч, сан хөмрөгт хадгалагдаж байсан дүрслэх урлагийн 1000 орчим бүтээлүүд галд өртсөн харамсалтай үйл явдал болсон.

2022 онд ХБНГУ-ын санхүүжилтээр уран зургийг сэргээн засварлах лабораторитой болж галд өртсөн бүтээлүүдийн 600 гаруйг нь сэргээн засварласан. Харамсалтай нь зарим бүтээлүүд дахин сэргээн боломжгүй болтлоо шатсан юм. Тэгвэл дээрх бүтээлүүдийг AR технологийн тусламжтайгаар сэргээж Соёлын бүтээлч сар аяны хүрээнд үзэгч олондоо дэлгэн толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд галд өртсөн 25 бүтээлийг анхны эх төрхөөр нь сэргээн үзэх, Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож байна. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан дэглэлттэйгээс гадна англи, монгол болон дохионы хэлээр “Виртуал тайлбарлагч” бүтээлийн талаар танилцуулна.