Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалалтын жилийн төлбөрийг 20 мянган төгрөг болгосноо Авто тээврийн үндэсний төвөөс өнөөдөр (2024.11.18)мэдээллээ.
Эргэн сануулахад, тус төвөөс өмнө нь хуучин автомашинаа зарсан тохиолдолд дугаарыг нь хоногийн 5500 төгрөгөөр хадгалан, шинэ машиндаа зүүх боломжтой гэдгийг мэдэгдсэн. Мөн 180 хоног дугаарыг хадгалах боломжтой болохыг сануулж байв. Ингэснээр 30 хоног хадгалахад 165 мянган төгрөг, 90 хоног хадгалахад 495 мянган төгрөг, 180 хоног хадгалахад 990 мянган төгрөг төлнө хэмээж байсан билээ.