УИХ-аас санал болгосноор удирдлагыг нь томилдог хэд хэдэн байгууллага бий. Тухайлбал, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагуудыг нэрлэж болно. Тэгвэл энэ долоо хоногт Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Тэднийг улираан томилох уу, эсвэл дараагийн хүнд нь тамга тэмдэгийг нь шилжүүлэх үү гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Эргэн сануулахад, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.