Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 3 дугаар улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 162 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 55 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 49 мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс хөдөө аж ахуйн орлого дунджаар 23 мянган төгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн ч цалин хөлсний орлого 111 мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 25 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 23 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 10 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ.