Шадар сайд С.Амарсайхан нь өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж /2024.11.15/ ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэдний оронд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг, дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг, дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус, тус томилохоор тушаал гаргажээ.
Тэдний хөрөнгө оруулгын мэдүүлгийг АТГ-аас хянаад энэ долоо хоногт эцсийн хариуг өгөх юм байна. Сонирхуулахад, Я.Гантөмөр нь Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүү юм байна.