ЭМЯ: Томуу төст өвчний тохиолдол буурсан

ЭМЯ: Томуу төст өвчний тохиолдол буурсан

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар /2024.11.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 1123 ор дэлгэн ажилласан бөгөөд амралтын өдрүүдэд нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногоос 230 тохиолдлоор буурсан үзүүлэлт гэв. Яаралтай тусламж дээр нэмэлтээр зургаан эмчийг ажиллуулж, иргэдийн оочер дугаарыг багасгаж байна гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

Томуу, томуу төст өвчлөлт жил бүрийн аравдугаар сараас идэвхиждэг. ХӨСҮТ-ийн судалгаагаар, гадаад орчинд одоогийн байдлаар томуу хараахан илрээгүй байна. Харин томуу төст өвчлөл бүртгэгдэж байгаа аж.




“FLASH SALE” BSB-д

4 цагийн өмнө