ВИДЕО: Реппер Roockie буюу У.Мөнхбагана "CU" дэлгүүрийн ажилтны биед халдсан байж болзошгүй бичлэг цацагдав

ВИДЕО: Реппер Roockie буюу У.Мөнхбагана "CU" дэлгүүрийн ажилтны биед халдсан байж болзошгүй бичлэг цацагдав

"Реппер Roockie буюу У.Мөнхбагана "CU" сүлжээ дэлгүүрийн ажилтнаас үнэгүй архи нэхэн өгөөгүйн улмаас ажилтны биед нь халджээ" гэх дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдээд байна.

Тус бичлэгт "У.Мөнхбагана байж болзошгүй нэгэн эрэгтэй CU дэлгүүрийн хувцастай нэгэн ажилтныг эхлээд цохиж байгаа гарах бөгөөд дараа нь түүнийг үйлчилгээний ажилтан эсэргүүцэх" ажээ. 

ВИДЕО:

Харин тус хэрэг явдал хэзээ болсон гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь хүний эрх чөлөөнд халдаж буй тус хэрэг явдлын талаар болоод дүрс бичлэгт гарч буй этгээд нь Реппер Roockie буюу У.Мөнхбагана мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар хууль сахиулах байгууллага албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. Сонирхуулахад, иргэн У.Мөнхбагана нь шүүхээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисийн хэргээр яллагдаж, улмаар нэг жилийн хугацаатай хоригдож байсан юм.