Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд дүүргүүд давс, бодисоо нөөцөлжээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд дүүргүүд давс, бодисоо нөөцөлжээ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дүүргүүдэд давс болон бодис нөөцөлжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нийт 11 зориулалтын агуулахад 1718 тонн давс, 735 тонн бодис нөөцөлжээ. Мөн халтиргаа гулгаа их үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан байна. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай хоёр автогрейдер, ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангажээ.

Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 818 тонн давс, 627 тонн бодис нөөцөлсөн байна.

Эдгээр давс, бодисоо Геологи судалгаа-шинжилгээний төв /ТӨҮГ/ болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораториор баталгаажуулсан байна. Давс, бодисыг ус, чийгээс хамгаалахын тулд дүүргийн өөрийн эзэмшлийн болон түрээсийн агуулахад хадгалж байгаа аж.Тус дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа ихээр үүсдэг онцлох 60 байршилд давс бодис агуулах сав байршуулсан байна. Явган замын цас, мөсний цэвэрлэгээнд гар бичил цас үлээгч, ховхлогч төхөөрөмж 25, бичил шүүртэй ногоон машин дөрөв, гар бичил шүүртэй төхөөрөмж 30, авто замын цас, мөсний цэвэрлэгээнд давс, бодис цацах машин, төхөөрөмж 15, шаардлагатай машин механизм 14, авто замын нуух цэвэрлэгээний том оврын шүүртэй 8 машины бэлэн байдлыг хангажээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 1471 тонн давс, 1327 тонн бодис нөөцөлжээ. Мөн Баянзүрх дүүрэг түгжрэл ихтэй, зай талбай багатай болон үүсмэл цэг их үүсдэг байршлуудад хог ачиж тээвэрлэхэд зориулсан шахагчтай бункерийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Ингэснээр цаасан хог хаягдлын эзлэхүүний  хэмжээ 30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө